Saturday, November 23, 2024

АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийг сургалт, судалгааны институци болгох ёстой гэв

Date:

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдсан Монгол-Японы сургалтын эмнэлэг энэ сарын 20 гэхэд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, хаалгаа барихад хүрээд байгаа. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, профессор, Н.Бира, Х.Оюунцэцэг, доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, Ц.Одгэрэл, доктор Н.Үен, зүрх судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Н.Бат-Эрдэнэ нарын зэрэг хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Эдгээр багш нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт зөвлөх эмч, тасаг, тэнхимийг эрхлэгчээр ажиллаж байгаа хүмүүс юм байна.
Өмнө нь УИХ-д хандан АШУҮИС-ийн профессор, эрдэмтэн багш, Их сургуулийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, сувилагч, ажилтны төлөөлөл 310 хүний гарын үсэг зурсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлүүлэх асуудлыг тэд хөндөж ярилцжээ. Уг хүсэлтэд:

1.   Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.15-д “Их сургуулийн эмнэлэг” гэсэн нэмэлт оруулах; 2.   Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16.1.19-д “Их сургуулийн эмнэлэг нь Анагаах ухааны боловсрол олгох Их сургуулийн харьяа, анагаахын сургалт судалгааны ажил эрхлэх, төрөлжсөн мэргэшлийн тусламж үзүүлэх цогцолбор байна” гэсэн нэмэлт оруулах; хэмээн дурдсан байсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар АШУҮИС-ийн багш нарын тавьж буй хүсэлтийн дагуу хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Ажлын хэсэг байгуулж судалсан гэдгийг хэллээ. Тус сургуулийн багш нарын хувьд энэхүү сургалтын эмнэлгийг “Их сургуулийн түшиц” биш, “Их сургуулийн харьяа” эмнэлэг гэж томъёолох саналтай байгаа юм байна. Мөн тус эмнэлэг аль яамны харьяалалд байх вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас энэ талаарх хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд удахгүй өргөн баригдаж, УИХ-аар хэлэлцэх юм байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Дайны хажуугаар дажин” гэж үг бий. Улс орон, дэлхий даяар корона вирусийн аюултай тэмцэж буй энэ үед асуудлыг аль  болох зөв, ирээдүйг харсан нэгдмэл бодлого, зорилгоор шийдэх нь чухал. Хууль батлах нэг хэрэг. Гарцаагүй зөв зохицуулалт хийх ёстой. Нэр томъёо, аль яамны харьяалалд байх зэрэг асуудлыг хөөцөлдөхөөс нэгэнт баригдаж, ашиглалтад орсон эмнэлгийг Их сургуулийн эмнэлгийн дэлхийн жишгийн дагуу ажиллуулах нь илүү чухал гэж тэмдэглээд, “Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ёстой. Энэ л та бидний үндсэн зорилго” хэмээн онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...