Saturday, November 23, 2024

Бэлэн мөнгөөр үйлчлээгүй ААН-д ШӨХТГ-аас зөвлөмж өгчээ

Date:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг Улсын их дэлгүүрийн нэгдүгээр давхарт талбай түрээслэгч “Артизан” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгажээ.
Шалгалтын явцад “Артизан” ХХК-ийн албаны хүмүүсээс тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн мөнгөтэй харилцахгүй байхаар дотооддоо ярилцаж хэрэгжүүлсэн арга хэмжээ” гэсэн тайлбарыг өгсөн байна.

Гэвч Улсын онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудаас тухайн асуудалтай холбоотой худалдаа, үйлчилгээний байгууллагуудад “мөнгөн дэвсгэртээр хийх гүйлгээг хязгаарлах” аливаа шийдвэр, чиглэл гараагүй байхад аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэгчийн эрхийг хязгаарлах замаар хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл карт болон мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийх аль ч тохиолдолд гараас гарт дамжих тодорхой тогтсон ижилхэн үйлдэл хийгдэж байх тул энэ үйлдэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэхээс илүүтэй хэрэглэгчийн эрхийг хязгаарлах үйлдэл болж байх тул тухайн үйлдлээ зогсоож, харин халдвар хамгааллын урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг аль ч тохиолдолд өндөржүүлж ажиллах талаар зөвлөмж өгчээ.

Тухайлбал, нэг удаагийн бээлийг тогтсон хугацаанд тогтмол сольж хэрэглэх, нэг удаагийн ариутгах хэрэглэл ашиглах, касс болон үйлчилгээний ажилтаныг тус бүрт нь ажиллуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах зөвлөмж, чиглэл өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...