Монгол Улсын Шадар сайд, БСШУС-ын сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн хамтарсан тушаалаар эх орныхоо ирээдүй, хойч үе болсон хүүхэд, багачуудыг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх үүднээс Олон улсын хэрэглэгчийн өдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд – эрхэм хэрэглэгч” үндэсний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу “Хүүхэд – эрхэм хэрэглэгч” үндэсний өдрийг өчигдөр хоёр дахь жилээ тэмдэглэн өнгөрүүлэв.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин уриалга гаргасан байна. Уг уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.