Friday, November 22, 2024

Короноавирусийн халдвар Монголд бүртгэгдлээ

Date:


Гуравдугаар сарын 02-ны өдөр “Аэрофлот”-ын онгоцоор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Тухайн иргэнтэй онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. Түүнчлэн Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргалаа. Гэхдээ одоо замд явж байгаа автомашинуудыг хот руу оруулах юм байна. Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа бөгөөд иргэд айж сандралгүй, тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авахыг Улсын онцгой комиссоос анхааруулав.

Улсын онцгой комиссоос өнөө өглөө 06:00 цагт хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргажээ. Тус комиссоос мэдээлснээр коронавирусийн халдвар илэрсэн францын иргэн 67 настай бөгөөд одоогоор халуурах шинж тэмдэг илэрч байгаа ч биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Тухайн иргэн Монголд ирснээсээ хойш 14 хоног буудалласан буудалдаа өөрийгөө тусгаарлан биеэ ажиглах тухай Улсын онцгой комиссын анхааруулгыг үл тоон олон газраар явж, олон хүнтэй уулзсан аж. Тухайлбал, тэрбээр “Баянгол” зочид буусан бөгөөд “Ариг”, КФС, Веренда зэрэг ресторанаар үйлчлүүлж, Дорноговь аймаг руу галт тэргээр зорчин, ажилладаг компанийнхаа хүмүүстэй хурал хийжээ. Юуны өмнө уг хүнтэй нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг олж тогтоогоод байгаа гэнэ. Тодруулбал, Улаанбаатарт 40 гаруй, Дорноговь аймагт 120 гаруй хүн халдвар авсан франц иргэнтэй нэгдүгээр хавьталд орсныг цагдаа, тагнуулын байгууллага тогтоожээ.

Улсын онцгой комиссын мэдээллийг эндээс үзнэ үү.

https://www.facebook.com/eaglenewssocial/videos/219563795768137/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...