Friday, November 22, 2024

Хамарын хийдийг улсын тусгай хамгаалалтад авахаар болжээ

Date:

Хамарын хийд орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр энэ онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар ШУА-ийн Газар зүй-геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Хамарын хийдийг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэл, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Судалгааны байгууллагын зүгээс таван сумын нутаг дэвсгэрийг хамруулан улсын тусгай хамгаалалтад авах санал ирүүлсэн бөгөөд Улаанбадрах сумын нутаг 3281.2 га, Эрдэнэ сумын нутагт 11855,8 га, Сайхандулаан сумын нутагт 83568,5 га, Сайншанд сумын нутагт 83568,51 га, Өргөн сумын нутагт 33131,79 га талбайгаар тогтоох боломжтой санал гарсан аж.

Холбогдох сумдын шийдвэр, ажлын хэсгийн саналыг харгалзан үзэж Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар Хамарын хийд түүний орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцжээ. Нийгмийн салбарт чиглэсэн томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн зуслан, Ахмадын сувилал байгуулах газар, Хашаатын заган ой түүний орчмын талбай, Түшлэг уул орчмын газар, Зээгийн хөтлийн аймгийн усны нөөц газар, Зээгийн хөтлийн тариалангийн зориулалтаар олгосон газруудыг хэсэгчлэн хасаж Хамарын хийд орчмын газрыг хоёр хэсэгт хуваан нийт 100672 га талбайгаар дурсгалт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжин баталж  Хамарын хийд түүний орчмын газар нутгийг дурсгалт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ.


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...