Дэлхий даяар агаарын чанарын мэдээллийг цуглуулдаг Швейцарьт төвтэй олон улсын байгууллага Энэтхэгийн Шинэ Дели хотыг дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэлээр хоёр дахь жилдээ нэрлэсэн байна. Энэ талаар “Ройтерс” мэдээлжээ.
Дэлхийн хамгийн их бохирдолтой 30 хотын 21 нь Энэтхэг байдаг бөгөөд IQ AirVisual судалгааны үеэр тус улсын томоохон хот суурин газрын нарийн ширхэгтэй тоосонцор PM2.5 асар өндөр гарсан байна.
2019 онд Шинэ Дели хотын агаарт агуулагдах PM2.5 нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ 98.6 хувь байсан нь БНХАУ-ын нийслэл Бээжингийн түвшнээс хоёр дахин үзүүлэлт юм байна. Бээжингийн агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ жилийн дунджаар 42.1 байсан нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой ес дэх хотоор нэрлэгдэхэд хүргэсэн аж.
Шинэ Делийн агаарын бохирдол тээврийн хэрэгсэл, томоохон үйлдвэрүүд, барилгын талбай дахь тоос, хог хаягдлын утаа, тариан талбай дахь өвс ургамал зэргээс үүдэлтэй юм байна.
Эх сурвалж: https://www.reuters.com/