Monday, April 7, 2025

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын оноолт гарчээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын харү башёгийн оноолт буюу банзүкэ гарчээ. Ирэх сарын башёд макүүчи буюу дээд зиндааг уламжлал ёсоор монгол их аваргууд тэргүүлнэ. Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг, их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг тэргүүлэн барилдах бол дээд зиндаанд зодоглох цорын ганц озэки Такакейшо их аваргуудын араас зүүн жигүүрийн хоёрдугаарт эрэмбэлэгджээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын башёгийн дараа озэки Гойэдо зодог тайлахаа мэдэгдсэнээр ийнхүү баруун жигүүрийн озэки цолтоны орон зай эзгүйрээд буй юм.

Дээд зиндаанд барилдаж буй бусад монгол сүмочдын хувьд Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн баруун жигүүрийн долоод, Кирибаяма Б.Лхагвасүрэн мөн жигүүрийн наймд тус тус эрэмбэлэгдсэн байна. Мөн Азүмарү С.Тодбилэг маэгаширагийн зүүн жигүүрийн 16-аас босч барилдахаар болжээ.

Жюүрёо зиндаанд монгол бөхчүүд ирэх сард нэлээд дээгүүр эрэмбэтэй барилдахаар болжээ. Тухайлбал, Чиёошома Г.Мөнхсайхан жюүрёогийн зүүн жигүүрийн хоёрт, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ жюүрёогийн зүүн жигүүрийн гуравт, Дайшохо Ч.Шижирбаяр жюүрёогийн баруун жигүүрийн гуравт, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар жюүрёогийн баруун жигүүрийн тавд тус тус эрэмбэлэгджээ. Мөн Миторюү Б.Төрболд жюүрёогийн зүүн жигүүрийн долоод, Ичиножо А.Ичинноров жюүрёогийн баруун жигүүрийн наймд, Хоошорюү С.Бямбасүрэн жюүрёогийн баруун жигүүрийн ест тус тус эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын башёг эргэн сануулахад дээд зиндааг тэргүүлж байсан монгол их аваргууд хоёул бэртлийн улмаас тэмцээнийг дундаас нь орхисон бөгөөд маэгаширагийн 17 дахь бөх Токүшорюү түрүүлж эзэн хааны цом гардсан билээ. Мөн жюүрёо зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 өдөр өвдөг шороодоогүй барилдсан нь хацү башёгийн нэг дуулиан байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Намрын чуулганыг 40-өөс дээш цаг тасалсан Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана....

АН-ын ҮБХ-ны хурлаас Н.Ганибалыг намын генсекээр жинхэллээ

Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний...

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...