Sunday, November 24, 2024

Коронавирусийн халдвар авсан хүний тоо 21 цагийн байдлаар 81250-д хүрэв

Date:

Коронавирусийн халдвар Европ тивд Герман, Испани, Австри, Швейцарь, Хорват зэрэг улс орнуудад тархаж, Италид хэдэн зуун хүн уг вирусийн халдвар авч, 12 хүн нас бараад байна.

Их Британид сургуулиуд хаалгаа хааж, иргэдийг гадаадад айлчлал хийснийхээ дараа санаачилгаараа өөрийгөө бусдаас тусгаарлахыг уриалжээ. Английн шилдэг эмч нар дэлхий даяар тахал дэлгэрсэн тохиолдолд хорио цээрийн дэглэм мөрдөж, тээврийн үйлчилгээ тасалдаж болзошгүйг анхааруулсан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны эмч Брюс Эйлвард улсорнуудын Засгийн газрууд “вирус маргааш гарах гэж байгаа юм шиг” ажиллахыг уриалжээ.

АНУ-ын мэргэжилтнүүд ч улс орон даяараа олон нийтийн дунд коронавирусийн тархалтыг зогсоохоор бүхий л нөөц бололцоогоо шавхаж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст санал оруулж коронавирусийн эсрэг тэмцэхэд 2.5 тэрбум доллар зарцуулахыг хүсчээ. Лхагва гарагийн өглөө буюу өнөө өглөө Бразилд нэг хүн коронавирусийн халдвар авсан тохиолдол батлагдсанаар дэлхийн бүх тивд энэхүү шинэ вирусийн халдвар бүртгэгдээд байна.

Өнөө орой буюу хоёрдугаар сарын 26-ны 21 цагийн байдлаар дэлхийн улс орнуудад бүртгэгдсэн коронавирусийн халдварын талаарх мэдээллийг хүргэе. Одоогоор коронавирусийн халдвар авсан нийт тохиолдол 81250, нийт нас барсан хүн 2771 болоод байна.

Доорх жагсаалтад мэдээллийг улс орон, коронавирусийн нийт тохиолдол, нас барсан тохиолдол, эдгэсэн тохиолдол гэсэн дарааллаар орууллаа.

БНХАУ – 78,064 – 2,715 – 29,745

БНСУ – 1,261 – 12 – 24

Япон – 877 – 6 – 33

Итали – 374 – 12 – 1

Иран – 139 – 19 – 0

Сингапур – 93 – 0 – 58

Хонконг – 89 – 2 – 18

АНУ – 57 – 0 – 6

Тайланд – 40 – 15

Тайвань – 32 – 1 – 5

Малайз – 22 – 0 – 17

Австрали – 23 – 0 – 15

Герман – 18 – 0 – 15

Вьетнам – 16 – 0 – 16

Арабын нэгдсэн Эмират- 13 – 0 – 3

Их Британи – 13 – 0 – 8

Франц – 17 – 2 – 11

Канад – 17 – 2 – 8

Макао – 10 – 0 – 6

Бахрайн – 26 – 0 – 0

Кувейт – 25 – 0 – 0

Ирак – 5 – 0 – 0

Филиппин – 3 – 0 – 2

Энэтхэг – 3 – 0 – 3

ОХУ – 2 – 0 – 2

Испани – 11 – 0 – 2

Оман – 4 – 0 – 0

Непал – 1 – 0 – 1

Камбожи – 1 – 0 – 1

Шри Ланк – 1 – 0 – 1

Финланд – 1 – 0 – 1

Швед – 1 – 0 – 0

Бельги – 1 – 0 – 0

Египт – 1 – 0 – 1

Израйл – 2 – 0 – 0

Ливан – 2 – 0 – 0

Афганистан – 1 – 0 – 0

Австри – 2 – 0 – 0

Хорват – 2 – 0 – 0

Швейцарь – 1 – 0 – 0

Алжир – 1 – 0 – 0

Бразил – 1 – 0 – 0

Грек – 1 – 0 – 0

Эх сурвалж: https://www.independent.co.uk/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...