Sunday, November 24, 2024

Талийгаач О-той хамт БНСУ руу ниссэн 48 иргэнийг олж тогтоожээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссийн шийдвэрийн дагуу сар шинийн өдрүүдэд улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод шалган нэвтрүүлэх 20 цэг, 21 аймагт хяналтын 285 цэг, сумдад хяналтын 672 цэгийг байгуулж, мэргэжлийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд авто замуудыг бүрэн хяналтад авсан байна.

Хязгаарлалт тогтоосноос хойш орон нутгийн хэмжээнд шалган нэвтрүүлэх цэгээр 1,876 тээврийн хэрэгслээр 4,804 зорчигч орж, 2,495 тээврийн хэрэгслээр 5,853 зорчигч гарсан байна. Харин 1,890 тээврийн хэрэгсэлтэй 3,200 зорчигч нь зорчих зөвшөөрөлгүй байсан тул нэвтрүүлэлгүй буцаажээ.

Нийслэлийн хэмжээнд шалган нэвтрүүлэх чиглэлээр гадагшаа чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээнд 1,913 тээврийн хэрэгслээр зорчиж байсан 4,006 зорчигчийг шалгаж, эрүүл мэндийн чиглэлээр тандалт хийж, буцаах арга хэмжээг авсан байна.

Түүнчлэн өчигдөр БНСУ-д нас барсан Монгол Улсын иргэн О-той хамт ОМ-301 нислэгээр БНСУ руу зорчсон 147 хүнээс Монгол Улсын 48 иргэн энэ сарын 13-наас 24-нд Монгол Улсад буцаж ирсэн байгаа аж. Цагдаагийн байгууллагаас тэдний хаягийг олж,

  • Улаанбаатар хотод 40,
  • Дархан-Уул аймагт дөрөв,
  • Архангай аймагт хоёр,
  • Төв болон Баянхонгор аймагт тус бүр нэг иргэнтэй холбоо тогтоосноор 19 иргэн сайн дураараа шинжилгээнд хамрагдсан бол 26 иргэнийг цагдаагийн алба хаагчид эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...