Sunday, November 24, 2024

У.Хүрэлсүх: Одоо хаана, хорино, шийтгэнэ. Ингэж байж нөхцөл байдлыг давна

Date:

Засгийн газар өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 26-нд хуралдаж, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнд хийсэн түр хязгаарлалтыг сунгах эсэх хийгээд нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг авч, тодорхой шийдвэрүүд гаргалаа. Хуралдааны үеэр   Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг хүргэж байна.

https://www.facebook.com/watch/?ref=external&v=3060718217285412

Тэрбээр “Ард иргэдээ зөв ойлгуулах чиглэлээр ярилгүй яах вэ. Гэхдээ одоо засаглах цаг болсон, Т.Бадрал дарга аа. Одоо хаана, хорино, шийтгэх арга хэмжээ уруу орно. Ингэж байж энэ нөхцөл байдлаа давна. Тогтоол, шийдвэр, захирамжийг хэрэгжүүлэхгүй байгаа бол тодорхой хэмжээний хариуцлага тооцно.

Иргэн хүн иргэний үүргээ биелүүлэх ёстой. Энэ бол нэг хоёр хүний эрх ашиг биш. Нэг хоёр хүний цагаан сараар гэр орондоо очиж золгох асуудал биш. Энэ бол нийтийн эрх ашиг. Энэ бол улс үндэстний аюулгүй байдал, амь настай холбоотой асуудал. Тиймээс дүрэм, журмаа сахиулах ёстой. Улсын Онцгой комисс сайн ажиллаж байна гэж бодож байна, цаашдаа ч сайн ажиллах ёстой.

Хорио цээрийн дэглэмийг сунгах нь зүйтэй. Маргааш хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ, замбараагүй байдал үүсэж, сар шинийн золголт үргэлжилнэ. Ханиад томуу агаар дуслын замаар халдаж буй бүх өвчин дамжина. Бид хэдэн сар тэвчиж, тэсэх хэрэгтэй.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна, тэрийг харж байна. Гэхдээ одоо бол шинжлэх ухаанд тулгуурласан, холбогдох байгууллагын гаргасан зөвлөмж, дүгнэлтэд тулгуурлаж Засгийн газар, хүчний байгууллага болон бусад байгууллага ажлаа хийх болсон. Хэл ам гарах юм байна, олон түмэн бухимдах юм байна гэсэн асуудал байхгүй. Энэ бол улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал” хэмээн мэдэгджээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар COVID-19-өөс урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авч буй байдлын үнэлгээ, цаашдын болзошгүй эрсдэлд бэлэн байх гээд асуудлуудаар Засгийн газар өргөн бүрэлдэхүүнээр хуралдсан юм. 

Ерөнхий сайд  орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг Цагаан сарын шинийн 8-ныг дуустал буюу ирэх даваа гараг хүртэл сунгах чиглэлийг өгсөн бөгөөд хугацааг Улсын Онцгой комиссын хуралдаанаар эцэслэх юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...