БНСУ-ын Дэгү хотын орлогч даргын туслах коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Хотын орлогч даргын хувьд туслахтайгаа байнга хамт ажиллаж байсан бөгөөд тэрбээр Засгийн газрын хуралдаанууд болон Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтад хүртэл оролцож байсан юм байна.
Тодруулбал, энэ сарын 25-нд буюу өчигдөр Дэгү хотын хурлын танхимд болсон уулзалтад тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцжээ. Уг хуралд Ерөнхийлөгчөөс гадна тус улсын Нийгмийн асуудал, боловсролын сайд Юй Ин-хи, Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны сайд Пак Ян-Хун, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, хотын дарга Квон Ян-жин, хотын даргын орлогч Ли Дэ Хо нар оролцсон аж. Уг уулзалтад оролцсон Дэгу хотын эдийн засгийн асуудал хариуцсан орлогч даргын туслах Ли Сэ Хун коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон байна.
Дэгү хотын орлогч дарга туслах буюу нарийн бичгийн даргатайгаа ойр дотно харилцаатай байсан байх магадлал өндөр тул цаашид шаардлагатай бол түүний хавьталд орсон хүмүүсийг тусгаарлаж магадгүй аж. Үүнд, Ерөнхийлөгч Мүн Жэ Инээс гадна тус улсын Нийгмийн хамгааллын сайдын орлогч, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үндэсний газрын дарга нарын нэг, хоёрдугаар орлогч нар, Дэгү хотын дарга зэрэг өндөр албан тушаалтнууд багтахаар байгаа юм.
Эх сурвалж: http://www.newsis.com/