Friday, November 22, 2024

Коронавирусийн дэгдэлтийн талаарх хамгийн сүүлийн мэдээнүүд

Date:

Шинэ коронавирусийн дэгдэлд хил хязгаараа тэлж, аюулын харанга дэлдсээр байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим орчинд мэдээлсээр байна. Өнөө өглөөний 07:00 цагийн байдлаар коронавирусийн халдвар дэлхий нийтэд ямар түвшинд байгааг тоймлоё.

Өнөө өглөөний байдлаар Өмнөд Солонгосын Дэгу хотод 73 настай эрэгтэй шинэ коронавирусийн халдвараар нас барснаар тус улсад энэхүү шинэ вирусийн халдвараар нас барсан 12 дахь тохиолдол болоод байна. АНУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 57 болжээ. Кувейтэд коронавирусийн халдвар авсан хоёр тохиолдол шинээр бүртгэгсэнээр тус улсад нийт 11 хүн уг вирусийн халдвар аваад байна. Мөн Бахрейн улс бүх цэцэрлэг, сургууль, их дээд сургууль, сургалтын төвүүдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дор хаяж хоёр долоо хоногийн хугацаатай хаах шийдвэрийг гаргажээ. Бахрейнд коронавирусийн халдвар авсан тохиолдол 23 болоод байгаа юм.

Герман улсын Нидерландтай хил залгаа орших бүс нутагт коронавирусийн халдвар авсан нэг тохиолдол илэрсэн бөгөөд халдвар авсан иргэний биеийн байдал маш хүнд байгааг өнөө өглөө мэдээлсэн байна. Тус улсад саяхан Италийн Миланаас ирсэн эрэгтэйн биед коронавирусийн халдвар бүртгэгдсэн аж. Коронавирусийн халдвар Швейцарьт бүртгэгджээ.

Италид коронавирусийн халдвартай 322 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас баржээ. Алжир улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгджээ. Мадрид нь коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 24 цагийн дотор Испанид таван тохиолдол бүртгэгдээд байна. Австрид коронавирусийн халдвар авсан эхний хоёр тохиолдол бүртгэгджээ.

Өмнөд Солонгосын Бусан хотын И-Март дэлгүүр коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш ийм болоод байна.
Өмнөд Солонгос. Бусан хот. И-Март дэлгүүр.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...