Tuesday, November 26, 2024

Яруу найрагч Н.Пүрэв “Хувьхан заяаны харгуй минь” шилмэл дууны цомгоо гаргажээ

Date:

МЗЭ-ийн шагналт, МУСТА, яруу найрагч, Алтай нутгийн хүү Намбарын Пүрэв аав, ээжийнхээ 80 насны ойг угтан “Хувьхан заяаны харгуй минь” шилмэл бүтээлийнхээ цомгийг сонсогчиддоо хүргээд байна.

Тэрбээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд аав Р.Намбар, ээж Н.Цэрэн нарын есөн хүүгийн тав дахь нь болж мэндэлсэн. Гэргий Д.Чимгээ, том хүү П.ЗоригЗуунай, бага хүү П.ЗөөлөнЗаяа нартай амьдардаг бөгөөд Багш, эрх зүйч мэргэжилтэй.

1990-ээд оноос уран бүтээлээ эхлэн туурвиж “Дэлхий дүүрэн хайр” /1997он/, “Сэтгэлийн гэгээ” /2007он/, “Тэнгэрийн зарлигаар” /2010он/, “Сэтгэлээс шивэрсэн онгодын бороо” /2020он/ зэрэг яруу найргийн ном хэвлүүлсэн.

Нийтийн шилдэг дууны “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” /Хайрын цомог 2005он/, “Намбарын Пүрэвийн намуухан уянга” /Шилмэл цомог 2008он/, “Дэндүү буянтай буурлууд-Даанчиг хайртай аав ээж хоёр минь” /Хос цомог 2013 он/ тус тус гаргасан билээ.

Тэрбээр 2011 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэг, 2014 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2019 онд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон” хүртэж төр, түмэн олондоо хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн юм.

Энэ удаагийн цомогт нь “Хурд” хамтлагийн дуулсан “Тоотой санагдах юм”, гавьяат жүжигчин Л.Болдбаатарын дуулсан “Хувьхан заяаны харгуй минь”, МУСТА Э.Төрмандахын дуулсан “Сайхан”, Х.Батмэндийн дуулсан “Ухаарлын намар”, Б.Болдбаатарын дуулсан “Нутгаа санаад уярдаг сэтгэл минь” зэрэг хит болсон 19 дуу багтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...