Sunday, November 24, 2024

Чингис хаан музейн үзэл баримтлалыг баталлаа

Date:

Хүн төрөлхтний хоёр дахь мянганы хөгжлийн үйл явцад онцгой хувь нэмэр оруулсан цөөн хүмүүний нэг Чингис хаанаар нэрлэсэн музей байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол 2019 онд гарсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус музейн үзэл баримтлалыг баталлаа.

Монголын хаад язгууртны түүхийг танин мэдүүлэх музейг байгуулах нь үндэсний үзлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлэх, хүүхэд, залуусыг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, бүс нутаг, олон улсад түүхээ үнэн зөвөөр таниулах боломж, хөшүүрэг гэж үзэл баримтлалд онцолжээ. Түүнчлэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсын өндөр төвшний үзэсгэлэнгүүдийг Монгол Улсад зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Чингис хаан музей нь Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн монголчуудын төрт ёсны голомт ХХ зуунд дахин сэргэх хүртэлх цаг үеийн түүхийг  хамрах юм. Тодруулбал Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Кидан, Хамаг Монгол, Их Монгол Улсын хаад язгууртныг гол мөхлөг болгон авахын зэрэгцээ Манж Чин улсын үед тэмцэж явсан эрэлхэг баатрууд, ХХ зууны эхэнд Монголын тусгаар тогтнолыг сэргээсэн Чингис хааны угсааны ноёд, язгууртны түүхийг харуулсан танхимуудтай байх ажээ.

Уг музей нь ашгийн төлөө бус соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллага байх бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь сан хөмрөгийн цуглуулга, үзүүллэг үйлчилгээ, Чингис хаан судлалд үндэслэнэ гэж музейн үзэл баримтлалд дурджээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...