Saturday, April 5, 2025

Үйл ажиллагаагаа зогсоогоогүй сургалтын төвийнхөнд хариуцлага тооцжээ

Date:

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор бүх шатны боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зогсоогоод байгаа. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Алтан чадамж интернэйшнл” ХХК-ийн “Алтан чадамж” сургалтын төвийн үйл ажиллагаанд иргэний мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд тус сургалтын төв нь 10 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Уг зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгох шийтгэл ногдуулсан байна.

Сургалтын төвийн удирдлагад үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсоох, багш нарыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, дур мэдэн сургалт явуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд цахим хичээл явуулах талаар мэргэжил арга зүйгээр хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлжээ.

Эх сурвалж: http://ub.inspection.gov.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...