Friday, November 22, 2024

3700 зорчигч 19 хүртэл хөлөг онгоцондоо хөл хорионд байна

Date:

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдэгдсэнээр, Ёкохама боомтын зогсоолд зогссон “Диамонд Принсесс” хөлөг онгоцонд тусгаарлагдаж буй зорчигчдын дунд шинэ хэлбэрийн коронавирусийн халдвар авсан оношлогдсон хүн 39-өөр нэмэгдсэн байна. Тэдний нэг нь коронавирусийн халдвартай иргэдийг хянаж байсан эмнэлгийн ажилтан байгаа аж. Ийнхүү хөлөг онгоцон дээр халдвар авсан хүний тоо 174-т хүрсэн байна.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөлөг онгоцон дахь бүх зорчигчдод вирусийн шинжилгээ хийхээр төлөвлөсөн ч ийм боломж хязгаарлагдмал байгаагийн улмаас ахмад настнууд зэрэг хялбар халдвар авч болзошгүй хүмүүсийг эхний ээлжинд хөлөг онгоцноос буулгах арга хэмжээ авч эхэлсэн байна.

“Диамонд Принсесс” хөлөг онгоцонд 56 улс орон, бүс нутгийн 2666 зорчигч болон хөлөг онгоцны 1045 ажилтан тусгаарлагдаад байгаа юм. Японы хэвлэлд мэдээлснээр, Хонконгийн 80 настай иргэн хөлөг онгоцноос буусны дараа шинэ хэлбэрийн коронавирусийн халдвар авсан нь оношлогджээ. Хоёрдугаар сарын 3-нд “Диамонд Принсесс” хөлөг онгоц Японы Ёкохама боомтын зогсоолд хүрсний дараа Японы засгийн газар хэдэн арван хүний бие бүрэлдэхүүнтэй хяналт шинжилгээний баг томилон хөлөг онгоцонд шинжилгээ хийжээ. Шинэ коронавирусийн халдвар зарим зорчигчоос илэрсэн тул 3700 шахам хүнийг хоёрдугаар сарын 19-нийг хүртэл хөлөг онгоцонд үлдээн тусгаарласан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...