Friday, November 22, 2024

Хөвсгөл аймаг идэвхжлийн горимд шилжиж, “Хөх сувд” мөсний баярыг цуцлахаар болжээ

Date:

Хөвсгөл аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж тус аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шийдвэр гаргажээ. Тухайлбал, жил бүрийн гуравдугаар сарын эхээр болдог өвлийн аялал жуулчлалын гол эвэнтүүдийн нэг “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулахгүй байх саналыг тус аймгийн Онцгой комиссоос гаргасан байна. “Хөх сувд” мөсний баярыг 20 дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм.

Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр дараахь зохицуулалтыг хийхээр болжээ.

1. Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийхэд Эрсдэлийн түвшин “Өндөр” үнэлэгдсэн тул идэвхжлийн горимд шилжин ажиллах,

2. Аймаг сумдад Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ыг хүртэлх хугацаанд түр зогсоох,

3. Аймгийн төвд коронавирусийн сэжигтэй тохиолдол 1 бүртгэгдэж тусгаарлагдсан тул Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ Мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 2020 оны 02 дугаар сарын 13-ыг хүртэлх 2 хоногийн хугацаанд түр зогсоох энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байх,

4. Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй “Шуурхай штаб”-ыг 24 цагаар гаргаж, холбогдох албадын дарга гишүүдэд үүрэг чиглэл өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээлэл өгч ажиллах, эрсдэлийн түвшин нэмэгдэх үед хүний нөөцтэй байх, шинэчилсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах, сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтлыг илрүүлж, хүн тээвэрлэж байгаа жолооч нар болон Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Цагаан хаданд ажиллаж байгаа болон ажиллаж байгаад ирсэн жолооч нарын нарийвчилсан судалгааг гаргах, холбогдох айлуудын орчимд хяналтын пост ажиллуулах, Аймгийн Онцгой комиссын даргын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг бүх байгууллагуудын дарга нарт тус тус үүрэг болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...