Thursday, November 21, 2024

УИХ-ын сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталжээ

Date:

СЕХ өнгөрсөн баасан гаригт хуралдаж энэ жил болох УИХ-ын ээлжит сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталжээ. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хууль тусгасан цаг, хугацаатай уялдуулан сонгуулийн үйл явцыг хуанлийн өдөрт шилжүүлэн товлон албажуулна гэсэн үг. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд ирүүлнэ гэж заасан. Энэ жилийн сонгуулийн санал хураах өдрийг зургаадугаар сарын 24 гэж УИХ-аас товлосон. Тиймээс хуулийн заалтын дагуу санал авах өдрөөс урагшаа 60 хоног тоолоход нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө хуралдаж сонгуульд бие даан оролцох, эсвэл эвсэж оролцох эсэхээ шийдэн СЕХ-нд хүсэлтээ гаргах ёстой болж байгаа юм

Намуудын ирүүлсэн хүсэлтийг СЕХ нягтлаад дөрөвдүгээр сарын 29-ний дотор шийдвэрээ гаргана. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн жагсаалт тодорхой болно. Үүний дараа тавдугаар сарын 10-наас 16-ны хооронд намууд 76 нэр дэвшигчээ тодруулна. Нэр дэвшигчид гурав хоногийн дотор АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө. Үүнд тулгуурлан СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг нягталсны дараа албан ёсоор бүртгэж зарлах юм. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар соннгуулийн сурталчилгаагаа эхлэх эрх нь үүсэх бөгөөд сонгуулийн сурталчилгаа 22 хоног үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...