Friday, November 22, 2024

БНХАУ-д коронавирусийн халдвартай хүний тоо 42 мянгад хүрчээ

Date:

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, хоёрдугаар сарын 10-ны 0-24 цаг хүртэлх байдлаар, Хятадын 31 мужид шинэ хэлбэрийн коронавирусийн халдвар авсан хүн 2478-аар, хүнд өвчтөн 849-өөр тус тус нэмэгдэж, 108 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 3536 тохиолдол гарчээ. Мөн өдөр 716 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 26724 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ.

Хоёрдугаар сарын 10-ны 24 цагийн байдлаар, БНХАУ-ын 31 мужид халдвар авч эмчлүүлж буй хүний тоо 37626, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 3996, нас барсан хүний тоо 1016-д хүрсэн байна. Мөн нийт халдвар авсан хүний тоо 42638-д хүрч, халдвар авсан байж болзошгүй 21675 тохиолдол байна. Эдгээр хүмүүстэй ойр байсан 428438 хүнийг тодруулж, 187728 хүнд ажиглалт хийж байгаа юм байна.

Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд нийт 70 хүнийг халдвар авснаар оношилж, Хонконгт 42, Макаод 10, Тайваньд 18 хүн тус тус оношлогджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...