Sunday, November 24, 2024

“Корона сар”-ын үйл явдлууд

Date:

2019 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн коронавирусийн халдварын дэгдэлт тархалтын талаар БНХАУ-ын мэдээллийн төв агентлаг CGTN цаг алдалгүй мэдээлж байгаа ажээ. Тус агентлаг коронавирусийн тухай мэдээлэл анх олны сонорт хүрснээс хойш өнөөг хүртэлх үйл явдлын товчооныг гаргажээ. Өнгөрсөн 2019 оны эхээр энэхүү шинэ вирусийн анхны тохиолдол БНХАУ-ын Ухань хотод гарсан ч албан ёсоор арванхоёрдугаар сарын 31 буюу шинэ он солигдохын өмнөхөн энэ талаар ДЭМБ-ын сонорт хүргэсэн юм байна. 2020 он гарахтай зэрэгцэн 2019-nCoV гэсэн анагаах ухааны албан ёсны нэршилтэй шинэ коронавирусийн талаарх мэдээлэл олон улсад түгж, халдварын тархалт нь БНХАУ-ын хил давж, дэлхий нийтийг цочирдуулж эхэлсэн гэсэн үг. Өнгөрсөн нэгдүгээр сар бүхэлдээ шинэ вирусийн талаарх таагүй мэдээллүүдээр амьсгалсан “корона сар” байлаа. Өнгөрөгч сард өрнөсөн коронавирусийн халдварын тархалтын талаарх мэдээллийг орчуулан хүргэж байна.

2019 оны 12-р сарын эхээр:

2019 онд (2019-nCoV) коронавирусийн анхны тохиолдол Хятадын Хубэй мужийн төв Ухань хотын эрүүл мэндийн байгууллагуудад мэдэгджээ.

2019 оны 12-р сарын 31

Уханийн эрүүл мэндийн ажилтнууд шинэ вирусийн тухай сэрэмжлүүлэг гаргажээ. БНХАУ дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл өглөө.

2020 оны нэгдүгээр сарын 1

Албаны хүмүүс Ухань улсын Хуанан далайн усны бөөний захыг хаав. Вирусийн халдвар уг захаас гарсан байж болзошгүй гэж таамаглаж байв.

2020 оны нэгдүгээр сарын 7

БНХАУ-ын эрх баригчид вирусийг 2019-nCoV буюу 2019 оны шинэ коронавирус гэж тодорхойлжээ.

2020 оны нэгдүгээр сарын 11

Шинэ коронавирусийн халдвар авсны улмаас анх удаа хүн нас барсан талаар мэдээлэв. Талийгаач 61 настай эрэгтэй байсан бөгөөд “уушгины хүнд хатгалгаа” гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэний дараа нэгдүгээр сарын 9-нд Ухань хотод нас баржээ.

2020 оны нэгдүгээр сарын 13

Тайландад Уханиас жуулчилж очсон 61 настай хятад эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь тогтоогдов. Түүнийг Бангкок дахь “Суварнабхуми” нисэх онгоцны буудлын хяналтын системийн тусламжтайгаар илрүүлжээ.

2020 оны нэгдүгээр сарын 20

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс 2019 оны коронавирусийг хүнээс хүнд дамжсан болохыг батлав.

2020 оны нэгдүгээр сарын 21

АНУ-ын Өвчний хяналт судлалын төв Вашингтон мужийн Эверетт хотод Уханиас аялж явсан нэгэн эрээс коронавирусийн халдвар илрүүлжээ. Энэ нт АНУ-д коронавирусийн халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол болов.

2020 оны нэгдүгээр сарын 23

Коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор Уханьд хөл хорио тогтоожээ. Тус хотод автобус, метро зэрэг нийтийн тээврийн үйлчилгээг хүртэл зогсоов.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн 2019-nCoV вирусийн халдварыг олон улсын анхаарлын төвд байгаа PHEIC буюу нийгмийн эрүүл мэндийн яаралтай нөхцөл байдал гэж үзэхэд эрт байна гэж дүгнэжээ

2020 оны нэгдүгээр сарын 24

АНУ-д коронавирусийн халдвартай хоёр дахь тохиолдол бүртгэгдэв. Чикаго хотод очсон 60 настай эмэгтэй Ухань болон тус хот орчмын бүс нутгаар зорчсон нь тогтоогджээ.

2020 оны нэгдүгээр сарын 25

-Канад улс Ухань хотоос Торонтод буцаж ирсэн 50 настай эрэгтэйд энэхүү шинэ вирус илэрч, анхны тохиолдол гарсныг мэдээлэв.

-Ухань хотод 62 настай эмч Лян Вудонг нас барав. Тэрбээр коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийг эмчилж байсан юм.

2020 оны нэгдүгээр сарын 26

Дахин гурван тохиолдол АНУ-д бүртгэгдэв. Тэдний хоёр нь Калифорнид, нэг нь Аризона мужид тогтоогджээ. Вирусийн халдвар авсан гурван иргэн гурвуулаа Ухань руу аялаад ирсэн байжээ.

Хятадын судлаачид Британийн анагаах ухааны сэтгүүл “Лансет”-д өгүүлэл нийтлүүлсэн байна. Тэдний судалснаар Ухань хотод илэрсэн анхан шатны бүлгийн 41 өвчтөний 13 нь дэгдэлтийн голомт болсон сэжигтэй далайн бүтээгдэхүүний захтай ямар нэгэн холбоогүй байжээ.

2020 оны нэгдүгээр сарын 27

Мексикт коронавирусийн сэжигтэй гурван тохиолдол гарсан ч шинжилгээний хариу нь сөрөг гарчээ.

Канадад коронавирусийн хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан иргэн 50 настай бөгөөд Канад улсад анхны коронавирусийн тохиолдлоор оношлогдсон хүний ​​эхнэр нь байжээ.

2020 оны нэгдүгээр сарын 28

Канадын албаны хүмүүс 2019-nCoV буюу коронавирусийн халдвартай гурав дахь хүний шинжилгээ эерэг гарсан гэж мэдээлэв. Халдвар авсан иргэн 40-өөд насны эрэгтэй бөгөөд Ухань руу аялж Бритиш Коламбиа мужид буцаж ирсэн байжээ.

2020 оны нэгдүгээр сарын 29

БНХАУ-ын бараг бүх муж, засаг захиргааны нэгжид коронавирусийн тохиолдол бүртгэгдэв.

• 5,997 тохиолдол батлагдсан
• 132 хүн нас баржээ
• Сэжигтэй 9,239 тохиодол бүртгэгдэв.

2020 оны нэгдүгээр сарын 30

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2019 оны коронавирус 2019-nCoV-ийн талаар хуралдаж, уг вирусийн халдвар олон нийтийн анхаарлын төвд (PHEIC) орсныг баталж олон улсын хэмжээнд онц байдал зарлав.

2019 оны коронавирусийн зургаа дахь тохиолдол АНУ-ын Чикаго хотод бүртгэгдэв. Зургаа дахь тохиолдол эхнэрээсээ вирусийн халдвар авсан эрэгтэй байжээ. Энэ нь АНУ-д хүнээс хүнд дамжсан анхны тохиолдол юм.

2020 оны нэгдүгээр сарын 31

Цагаан ордон коронавирусийн дэгдэлт нь нийгмийн эрүүл мэндийн яаралтай нөхцөл байдал үүсгэж байна гэж мэдэгдэв. Тус улсын эрх баригчид сүүлийн хоёр долоо хоногт АНУ-аас БНХАУ-ын Хубэй мужид очсон аливаа иргэн 14 хоногийн хорио цээрийн дэглэмд харагдана. БНХАУ-ын баруун хязгаарт аялсан АНУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэдэг шийдвэр гаргажээ.

2020 оны нэгдүгээр сарын 31

Калифорнийн хойд хэсэгт орших Санта Клара мужид АНУ дахь коронавирусийн 7 дахь тохиолдол гарчээ. Мөн л Ухань хотоос буцаж ирсэн хүнээс уг вирус илэрсэн бөгөөд уг иргэнийг эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж албаны хүмүүс мэдэгдэв.

2020 оны хоёрдугаар сарын 1

Торонтогийн 20 настай оюутан коронавирусийн шинжилгээ нь эерэг гарснаар Канадад дөрөв дэх тохиолдол бүртгэгдэв. Мөн өдөр Бостон хотод 20 настай залууд коронавирус илэрсэн нь АНУ-ын найм дахь тохиолдол байв. Эдгээр залуус хоёул Ухань руу аялаад ирсэн хүмүүс байв.

2020 оны хоёрдугаар сарын 2

Калифорнид коронавирусийн гурван тохиолдол батлагджээ. Нэг нь Бэй мужид, хоёр нь Сан Хосе мужийн өмнөд хэсэгт орших Сан Бенито хотод гарсан байна.

Филиппинд коронавирусийн улмаас 44 настай эрэгтэй нас баржээ. Энэ нь БНХАУ-аас өөр улсад 2019-nCoV вирусийн халдвараар хүн нас барсан анхны тохиодол байв.

2020 оны хоёрдугаар сарын 7

Коронавирусийн дэгдэлтийн талаар анх хүмүүст сэрэмжлүүлсэн эмч нарын нэг Ли Вэнлиан уг өвчнөөр 34 насандаа таалал төгсөв.

АНУ-ын засгийн газар коронавирусийн эсрэг тэмцэж буй БНХАУ болон бусад улсуудад 100 сая доллар зарцуулахад бэлэн байна гэж мэдэгдэв. АНУ 17.8 тонн эм эмнэлгийн хэрэгсэл, ариутгах бодисыг БНХАУ руу тээвэрлэжээ.

61 хүн коронавирусийн халдвартай гэж оношлогдсоны дараа Японд 3700 гаруй хүнийг усан онгоцонд тусгаарлан байлгажээ. Тэднээс дөрвөн зорчигч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өчигдрийн байдлаар коронавирусийн халдвартай нь батлагдсан нийт 31,530 тохиодол бүртгэгджээ. Үүнээс 31,213 нь БНХАУ-д, 317 нь бусуд улс орнуудад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...