Корона вирусийн талаар мэдээллийг дэлхий нийтэд анх хүргэсэн 34 настай эмч Ли Вэнлиан учир битүүлгээр нас барсан юм. Тэрээр мэдээлэл түгээснийхээ төлөө маш их хавчигдаж байсан аж. “Шүгэл үлээгч, аюулын харанга дэлдэгч” Ли эмчийн ачаар халдварын тархацыг тодорхой хэмжээнд барьж чадсан билээ. Түүний үхлийн талаар БНХАУ-ын Засгийн газар өчигдрийг хүртэл ямар мэдээлэл хийгээгүй байсан бол ДЭМБ-аас эмгэнэл илэрхийлсэн юм. Ли Вэнлиан эмчийн үүргээ нэр төртэй биелүүлж, аюулт өвчний эсрэг тэргүүн эгнээнд ажилласаар мөнх бусыг үзүүлжээ.
Ли Вэнлиан эмчийн үхэл олон улсын анхаарлын төвд орсны дараа БНХАУ-ын Төв хорооны зөвшөөрлөөр, Хятадын Хяналт шалгалтын үндэсний хороо хяналтын баг томилон Хубэй мужийн Ухань хотод очуулж, олон нийтийн дунд гарч буй Ли Вэнлиан эмчтэй холбоотой асуудлыг шалгахаар болсон байна. Энэ талаар БНХАУ-ын хэвлэлд өчигдөр орой мэдээлжээ.