Минскийн Олон улсын 27-р номын үзэсгэлэн Беларусийн нийслэл Минскт нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд 30 орны 400 гаруй хэвлэлийн байгууллага оролцож байгаа юм байна.
Беларусийн ерөнхийлөгч Лукашенко номын үзэсгэлэнд илгээсэн баярын мэндчилгээндээ “Минскийн олон улсын номын үзэсгэлэн бол Беларусийн соёлын чухал үйл хэрэг болох юм. Жил бүр номын үзэсгэлэн дээрээс дотоод гадаадын хэвлэлийн шинэ номыг үзэж болдог. Ном хэвлэлийн ажлыг хөгжүүлэх нь Беларусийн төр засгийн тэргүүн чухал зорилт бөгөөд номын үзэсгэлэн нь уран зохиолыг сурталчилж, улмаар олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг ахиулах болно” гэжээ.