Friday, November 22, 2024

Монгол Улс Беларусьт Элчин сайдын яамаа нээнэ

Date:

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Монгол, Беларусийн улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Минск хотноо ЭСЯ нээх, дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх болон 2020 онд хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон байна. Элчин сайд С.Чепурной Монгол Улсын ЭСЯ-ыг Минск хотноо нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд Беларусийн тал бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотноо 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хөдөө аж ахуй, зам, тээвэр, хот байгуулалт, онцгой байдлын салбарт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх явцын талаар санал солилцсон байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...