Sunday, April 6, 2025

Ирэх долоо хоногт 3-8 градус дулаан байна

Date:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, хүйтний эрч нэмж суларна гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлжээ. Тухайлбал 2020 оны хоёрдугаар сарын 09-нөөс 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас харахад ирэх долоо хоногт говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 3-8 градус дулаан байх нь.
Харин хоёрдугаар сарын 11-нд Увс, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурах юм байна.

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна. Орон нутагт өнөөдөр цаг агаар ямар байх талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллийг хүргэе.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон Эг-Үүр,  Ерөө голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 11-16 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа,  Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:   Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...