Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарснаас хойш анх удаа өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар ярьжээ. Ши Жиньпин “Хятадын засгийн газар, ард түмэн энэхүү халдварын эсрэг бүх хүчээрээ тэмцсээр байна. Улс даяараа хөдөлж, бүх талаар хуваарилалт хийж, түрхэн шуурхай арга хэмжээ авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажлыг эрчтэй хийж, халдварын эсрэг тэмцэж байна. Холбогдох ажил аажмаар үр дүнд хүрч байна. Бидэнд халдварыг ялан дийлэх итгэл зориг , хүчин чадал бий. Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөхгүй” хэмээн онцолжээ.
Харн Д.Трамп “Хятад улсын коронавирусын халдварын эсрэг тэмцлийг АНУ бүх хүчээрээ дэмжинэ. Мөн Хятад руу мэргэжлийн баг илгээхэд бэлэн байгаа бөгөөд бусад арга хэлбэрээр Хятадын талд тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хятад улс маш богино хугацаанд халдварын эсрэг тусгай эмнэлэг байгуулсан нь маш гайхалтай юм. Энэ нь Хятад улс маш сайн зохион байгуулалтай, халдварын эсрэг тэмцэх хүчин чадалтайг харуулж байна. Ши Жиньпиний удирдлага дор, Хятадын ард түмэн халдварт өвчинтэй тэмцэж амжилтад хүрнэ гэдэгт бат итгэлтэй байна. Хятадын эдийн засгийн хөгжилд ч АНУ итгэл төгс байгаа. АНУ халдварт өвчинд тэвчээртэй байр сууриас хандаж, хоёр тал болон ДЭМБ-ын шугамаар Хятадтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна” хэмээн онцолжээ.
АНУ, БНХАУ саяхан эдийн засаг, худалдааны эхний шатны хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэхүү хэлэлцээр дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд ач тустай гэдгийг хоёр улсын удирдагчид утсаар ярихдаа онцолжээ. АНУ, БНХАУ-ын хооронд зарим талаар санал зөрөлдөөнтэй байсан хэдий ч хоёр тал эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар бие биенээ хүлээн зөвшөөрч болохуйц зохицуулах арга зам олох боломжтой гэдгийг ч мөн нотолсон байна. БНХАУ-тай хэлэлцээрийн хэрэгжилтийг цаашид ахиулж, хоёр орны харилцааг хамтдаа хөгжүүлэхийн тулд хамтран ажиллахад АНУ бэлэн байна гэдгээ Д.Трамп илэрхийлжээ.