Thursday, April 10, 2025

Токиогийн олимпыг товлосон хугацаанд нь зохион байгуулна

Date:

Шинэ төрлийн коронавирусийн халдвар энэ хэвээр үргэлжилсээр байх юм бол ирэх зун болох Токиогийн олимп хойшлогдож магадгүй гэсэн таамаг олон нийтийн дунд гарсан. Токиогийн олимпыг зохион байгуулах хороо үүнд хариулт өгчээ. Тус хорооноос долдугаар сарын 24-нд нээлтээ хийх Токиогийн олимпыг товлосон цаг хугацаанд нь зохион байгуулна гэдгийг дахин нотолжээ.

“Киодо” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, шаардлагатай бүх арга хэмжээг авч, шинэ төрлийн вирусийн халдварын эрсдэлийг арилгана гэдгээ Токиогийн олимпыг зохион байгуулах хороо мөн илэрхийлсэн байна. Эдгээр арга хэмжээнд зохион байгуулах хорооны дотоодод халдвар гарахаас сэргийлэх, Олимпын тэмцээний үеэр халдвар гарахаас сэргийлэх хоёр гол ажил багтаж байгаа гэнэ.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ саяхан хэлэхдээ, Японы Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, Токиогийн олимп, пара олимпын бэлтгэл ажлыг тогтвортой ахиулж, коронавирусийн халдвараас сэргийлнэ гэжээ.

Олон улсын олимпын хороо мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ба бусад холбогдох байгууллагатай коронавирусийн тархалт, халдварын талаар санал солилцож, Токиогийн олимпыг товлосон цагт нь зохион байгуулахад итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...