Friday, November 22, 2024

Иргэд сайжруулсан түлшийг зөв хэрэглэж сурчээ

Date:

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өчигдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийв.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Яаралтай түргэн тусламжийн төвд дөрвөн өрхийн 8 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмжийг өгч ажилласан. Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 70 мянган мэдрэгчийн айл өрхүүдэд суурилуулах ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна. Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэд түлж эхэлснээс хойш угаарын хийнд хордлоо гэх дуудлага аравдугаар сард 20 дуудлага бүртгэгдэж байсан бол арваннэгдүгээр сард 18 болж, арванхоёрдугаар сард 8 болтлоо буурч зарим өдөр дуудлагагүй хоносон байна. Онцгой байдлын газрын албан хаагчид, төрийн албан хаагчид гээд бүгд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Сургууль цэцэрлэг ажиллахгүй байгаа энэ цаг үед эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна” гэлээ. Ийнхүү иргэд сайжруулсан түлшийг зөв хэрэглэж сурснаар угаарын хийнд хордсон талаарх дуудлага тогтмол буурч байгаа аж.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж ажилладаг. Хяналт шалгалтын үед 1.6 тонн нүүрс тээвэрлэн явсныг тогтоож зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн иргэд угаарын хий мэдрэгч дохио өгсөнийг үл тоон угаартах эрсдэлтэй байна. Угаар мэдрэгч дохио өгсөн бол агаар сэлгэлт хийх шаардлагатай гэдгийг онцгойлон анхааруулмаар байна. Хичээл сургууль түр хаагдсан учраас ахмад настан,хүүхэд багачууд гэрт үлдэж байгаа болохоор ажиллагааны заавар зөвлөмжийг сайн дагах хэрэгтэй байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...