Sunday, November 29, 2026

Б.ЖАВХЛАН: “Үндэсний Ногоон Лаб”-ын төслүүд COP17-оос хөрөнгө оруулалт татах боломж өндөр

Date:

“Үндэсний Ногоон Лаб” | “Монголын ногоон эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” арга хэмжээг COP17-гийн Ногоон бүсэд боллоо. Энэ арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлантай ярилцлаа.

-“Үндэсний Ногоон Лаб” платформын талаар танилцуулахгүй юу?

-Манай улс “Бэлчээр ба бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг зарлаж, СОР17-г эх орондоо хийх болсон нь олон зуун жил нүүдэллэж ирсэн үндэстэн газар нутгаа хамгаалах, хөрөнгө оруулах, хойч үедээ өвлүүлэх тогтолцоог хэрхэн бүрдүүлж буйг дэлхий нийтэд харуулахыг хүссэн.

“Үндэсний ногоон лаб” платформд 135 төсөл ирснээс 15 төслийг шалгаруулсан. Үүнд малчдын амжиргааг дэмжих, бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэг зургаан төрлийн төслүүд бий. Төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, ногоон төслийн хэрэгжүүлэгчид өнөөдрийн арга хэмжээний үеэр Монголын бэлчээр, ногоон эдийн засгийн хөрөнгө оруулалтын орчны талаарх яриа хэлэлцүүлэг өрнүүж, энэ онд шалгаруулсан 15 төслийг танилцууллаа. Эдгээр төсөлд дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах боломж, үүнд тулгарч буй сорилтыг даван туулах арга зам, ногоон төслийн нүүрстөрөгчийн зээлийн боломжийн талаар ярилцлаа.

–Эдгээр төслийг олон улсын оролцогчид хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ерөнхий сайд COP17-ыг нээх үеэрээ хурлын үр дүн нь бичиг цаас бус дараагийн алхмыг тодорхой болгох гэрээ хэлэлцээр, үр дүн, түншлэл байх ёстойг тодотгосон. Энэ бол бидний энд цуглах шалтгаан мөн. Монголд сайн санаа дутагдаагүй. Манай судлаач, малчин, бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгчид байгаль дэлхийтэйгээ зохицон шинийг санаачлах арга замыг олсоор ирсэн. Тэдгээрийг хөрөнгө оруулахад бэлэн, өргөжүүлэх боломжтой төсөл болгон хувиргах тогтолцоо хэрэгтэй. Энэ орон зайг нөхөхийн тулд “Үндэсний ногоон лаб” байгуулсан. Ногоон шилжилтийн амжилт нь сайн санааг хэрэгжүүлэхэд туслах тогтолцоо юм.

Платформ нь “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэр”, “Алсын хараа-2050”, “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө”, “Тэрбум мод”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнтэй уялдсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай...

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 4 жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим...

УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга...

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...