Wednesday, August 19, 2026

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээжээ

Date:

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Монгол Улс 2026 онд гемофилийн фактор, могойн олон цэнт хоргүйсүүр, хавдрын бай эмчилгээний эм зэрэг нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авчээ. Тухайлбал, 2026 онд батлагдсан 2.7 тэрбум төгрөгийн төсвөөр нэг эх үүсвэрийн аргаар олон улсын байгууллагаас гемофилийн эсрэг рекомбинант факторыг худалдан авснаар нэгжийн үнэ буурч, 350 сая төгрөгийн хэмнэлт гарсан аж. 

ЭМДЕГ-аас 2025 онд төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгосон эмийн тайланд дүн шинжилгээ хийж үзэхэд 424 төрлийн эмэнд 209.6 тэрбумыг зарцуулсан мэдээ гарчээ. Тэгвэл 2027 онд энэ алдааг залруулж, эмийн давхардлыг хасаж, олон улсын чанарын шаардлага хангасан, төсөвт хэмнэлт үүсгэх 179 эмийг жагсааж, үнийн санал авахаар Польш, Турк, Солонгос, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, НҮБ-ын төслийн үйлчилгээний газар /UNOPS/, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ зэрэг гадаад улс болон олон улсын байгууллагад хүргүүлээд байна. Мөн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй, хамгийн өндөр хэрэглээтэй, тасалдал үүсэж болзошгүй эмийн 1 жилийн хэрэглээний санал ирүүлэхийг хүсэж, ирсэн саналуудыг нэгтгэж эхэлснээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сайд онцоллоо. 

Улсын хэмжээнд 4,909 иргэний хэрэглэдэг уналт таталтын эмийг мөн төрөөс төлбөрийг нь бүрэн хариуцах бөгөөд 10 үйлдвэрлэгчийн 45 нэр төрлийн эмийг худалдан авахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-тэй гэрээ хийснээр нөөц бүрдэж, тасалдал үүсэхгүй байх нөхцөл бүрджээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно 

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч...

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төсөл хэрэгжиж...

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

“Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.  Нийслэлийн Засаг дарга...

Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган шоо метр хөв цөөрөм байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...