Зургийн файлын формат нь дижитал зургийг зохион байгуулах, хадгалах стандартчилагдсан хэрэгсэл юм. Зургийн файлын формат нь өгөгдлийг нягтруулаагүй формат, нягтруулсан формат (алдагдалгүй, алдагдах боломжтой) эсвэл вектор форматаар хадгалах боломжтой. Зургийн файлууд нь эдгээр форматын аль нэгэнд дижитал өгөгдлүүдээс бүрдэх бөгөөд ингэснээр өгөгдлийг компьютерийн дэлгэц эсвэл хэвлэгч дээр ашиглахаар тохируулж болно. Файлын форматад агуулагдах мэдээлэл, төрлөөс хамаарч хэрэглээ нь өөрчлөгддөг. Зургийн төхөөрөмж нь файлыг RAW хэлбэрээр бүртгэж, нягтруулан стандартчилагдсан форматад хөрвүүлдэг. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг форматууд дээр жишээ аван дэлгэрэнгүй тайлбарлая.
RAW
RAW бол анхан шатны зургийн өгөгдлийг хадгалдаг хамгийн энгийн файлын хэлбэр бөгөөд үүнийг заримдаа боловсруулаагүй формат гэж нэрлэдэг; динамик дата нь ийм файлд хадгалагдадгүй. Зургийн хэмжээ гэх мэт динамик өгөгдөл хадгалагдадгүй тул хэрэглэгч RAW файлыг нээхэд тухайн файлын хэмжээг оруулна. RAW файлыг нээхэд програм нь файлын хэмжээсийг таамаглаж, өмнө нь ашигласан утгыг ашигладаг. Программыг буруу хэмжихээс урьдчилан сэргийлэхийн тулд зургийн хэмжээсийг файлын нэрийн хэсэг болгон ашиглаж болдог, жишээ нь rgb100x75.raw, файлын нэр нь 100 пикселийн өргөн, 75 пикселийн өндөртэй гэх мэт.
JPEG
JPEG (Joint Photographic Experts Group) нь олон улсын нягтруулах стандартыг бий болгоход зориулагдсан шинжээчдийн комисс юм. Тэд 1994 онд ISO 10918-1 гэрчилгээг хүртсэн. Бидний ашигладаг JPEG файлын формат нь зураг авахад өргөн хэрэглэгддэг стандарт бөгөөд алдагдалтай нягтруулах аргачлал юм. Бараг бүх дижитал камер нь JPEG / JFIF форматаар зургийг хадгалдаг. Улаан, ногоон, цэнхэр тус бүрдээ 8 битийн саарал өнгийн дүрсүүд болон 24 битийн өнгөт дүрсүүдийг хадгална.
Давуу тал:
- 24 бит буюу 16 сая хүртэлх өнгө ашигладаг
- Хамгийн түгээмэл хэрэглэгддэг зургийн формат
- Бүхий л үйлдлийн системд тохиромжтой
Сул тал:
- Нягтруулахад их хэмжээний өгөгдөл алдагддаг
- Тунгалаг зургийг дэмждэггүй
- Хөдөлгөөнт хэлбэрт шилжих боломжгүй
JPEG2000
JPEG2000 нь албан ёсоор “ISO 15444” нэртэй бөгөөд JPEG-ийн хамтарсан гэрэл зургийн мэргэжилтнүүдийн бүлэгээс 2000 оны 3-р сард байгуулсан. JPEG2000-ийн нягтруулалтын төвшин JPEG-ээс 30% -иар илүү бөгөөд алдагдалгүй, алдагдалтай нягтруулалтыг хоёуланг нь дэмждэг (JPEG нь алдагдсан нягтруулалтыг л дэмждэг). Нэмж дурдахад, JPEG2000 нь хэсэгчлэн ажиллах, зурган дээрх тодорхой талбарыг нягтруулах, задлах боломжийг олгодог. Гэсэн хэдий ч одоогоор JPEG2000-ийг дэмждэг программууд түгээмэл биш бөгөөд LuraTech-ийн хөгжүүлсэн программ хангамж нь энэхүү форматад илүү тохиромжтой байдаг. Энэ форматыг одоогоор мэргэжлийн киноны засварт түгээмэл ашиглаж байна.
TIFF
TIFF-ийн (Tag Image File Format) анхны хувилбарыг 1986 онд ALDUS компани бүтээсэн. TIFF файлыг засварлах явцад зургийн мэдээлэл алдагдадгүй тул ихэнх программ хангамжид ашигладаг. TIFF файлын формат нь зөвхөн хар, цагаан, RGB өнгөнүүдийг дэмжихээс гадна CMYK-ийн мэргэжлийн загваруудыг, түүний дотор шугаман зургийг нягтруулах функц LZW (Lempel-Ziv-Welch Encoding), мөн хувьсах урттай кодчиллын аргуудыг ашигладаг бөгөөд файлын хэмжээ багассан ч зургийн чанарт өөрчлөлт ордоггүй. TIFF файлууд нь ихэвчлэн JPEG эсвэл GIF файлуудаас том хэмжээтэй байдаг. TIFF файлууд илүү их хадгалах зай эзэлдэг боловч зураг нь гажуудалгүй бөгөөд анхны обьектийн дүр төрхтэй хамгийн ойр байдаг. Тиймээс ч TIFF нь дижитал архивын чухал формат юм.
Давуу тал:
- Ашиглахад маш уян хатан формат буюу мэргэжлийн төвшинд ашигладаг
- Өндөр чанартай зургийн формат, бүх өнгө, мета өгөгдөл хамт хадгалагддаг
- Давхарга давхаргаар хадгалах боломжтой
Сул тал:
- Ачаалахад хугацаа их шаарддаг
- Файлын хэмжээ маш том,
- Шилжүүлэхэд хугацаа их шаарддаг
GIF
GIF (Graphics Interchange Format) нь вэб хуудсын орчинд ихэвчлэн ашиглагддаг зургийн файлын хэлбэр юм. Энэ нь индексийн өнгийг ашиглан өгөгдлийг нягтруулж авдаг бөгөөд хөдөлгөөнт дүрсийг бий болгоход ашигладаг. GIF формат нь 8 битийн өнгө ашигладаг бөгөөд хэвлэх үед өнгө нь алдагддаг.
Давуу тал:
- Тунгалаг зургийг дэмждэг
- Жижиг хөдөлгөөнд эффект хийх боломжтой
Сул тал:
- Зөвхөн 256 өнгө ашигладаг
- Тунгалаг зургийг дэмждэггүй
- Веб орчин дахь хамгийн хуучин формат буюу 1989 онд үүссэн, файлын хэмжээ PNG-гээс их
BMP
BMP (Bitmap) нь Microsoft Windows-ийн ашигладаг үндсэн зургийн формат юм. BMP нь хэвлэлтийн орчинг буюу CMYK-ийг дэмждэггүй. Мөн зургийн эх форматад ашигладаг.
PNG
PNG (Portable Network Graphics) нь харьцангуй шинэ файлын формат бөгөөд үүнийг W3C-аас вэб орчинд зориулан бүтээсэн. Үүний гол давуу тал нь долгионыг ашиглан алдагдалгүй нягтруулалтыг олж авах, ил тод дүрсийг дэмжих явдал юм. Гэсэн хэдий ч одоогоор ихэнх программууд энэ файлын форматыг дэмждэггүй тул нийцтэй байдал нь асуудалтай хэвээр байна.
Давуу тал:
- Нягтруулахад чанараа алддаггүй
- Тунгалаг зургийг GIF форматаас илүү үүсгэдэг
Сул тал:
- Том зурагтай ажиллахад төвөгтэй
- Хөдөлгөөнт зураг үүсгэх боломжгүй
- Ихэнх веб хөтөч дэмждэггүй