Sunday, November 24, 2024

Озэки Гоэйдо зодог тайллаа

Date:

Мэргэжлийн сүмогийн хүчит озэки Гоэйдо зодог тайлж Такэкүма хэмээх нэрээр дэвжээний багш дасгалжуулагч болох гэж байгааг Сүмогийн холбоо мягмар гаригт мэдээлжээ. Энэ жил 33 настай, Осака хотын уугуул сүмоч Гоэйдогийн жинхэнэ нэр нь Готаро Савайюм. Тэрбээр 2005 онд сүмод хөл тавьж, жилийн дараа жюүрёод дэвшсэн бөгөөд макүүчи зиндаанд 2007 онд дэвшсэн байна. Улмаар 2008 онд саняакү буюу өндөр цол хүртэн, 2014 онд озэки болжээ.

Озэки Гоэйдо бэртэл гэмтлийн улмаас тааруухан барилдаж буй. Тухайлбал, өнгөрсөн ням гаригт өндөрлөсөн нэгдүгээр сарын хацү башёд 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлж чадалгүй таван даваа, 10 унаатайгаар тэмцээнийг дуусгаж, кадобан болсон юм. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын кюүшю башёд зүүн шагайндаа гэмтэл авч, найман долоо хоног нөхөн сэргээх эмчилгээ хийлгэжээ.
Гоэйдогийн барилдааны амжилт, онцлогоос дурдвал тэрбээр макүүчи буюу дээд зиндаанд 2014 оны есдүгээр сард өвдөг шороодолгүй 15 даван түрүүлж байв. Гоэйдогийн миги-ёоцу буюу мавашиний дотроос атгаж татах мэх алдартай. Тэрбээр 14 башёд сэкивакэ цолтой барилдсанаар 1926 оноос хойшхи нэгэн өвөрмөц рекордж болжээ. Мөн мэргэжлийн сүмод барилдсан карьерийнхаа туршид тэрбээр 14 тусгай шагнал хүртсэн бөгөөд 696 барилдаанд ялж 493 удаа ялагдаж, 66 барилдаан өнжжээ.

Гоэйдо озэки зодог тайлснаар ирэх гуравдугаар сарын башёд 23 настай Такакэишо озэки ганцаар энэхүү өндөр цолыг зүүх болж байгаа юм. Энэ нь сүүлийн 38 жилийн хугацаанд анх удаа ганц озэки башёд зодоглож байгаа тохиолдол болох ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...