Saturday, November 14, 2026

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Лионел Лорен тэргүүтэй төлөөлөгчид “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Date:

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч ноён Лионел Лорон тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улстай 2028–2032 онд хамтран хэрэгжүүлэх дунд хугацааны баримт бичгийн төсөлд санал авах, хэлэлцүүлэг хийх бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, боломжит түншлэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл солилцов.

Талууд орон нутгийн тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал болон нийгэмд чиглэсэн хөгжлийн зорилтуудын хүрээнд харилцан мэдээлэл, туршлага солилцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл...