“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 2026 оны 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд мэргэшсэн брокерын эрх олгох сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжаанд оролцох брокеруудыг бэлтгэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Сургалтаар биржийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин, мөрдөх дүрэм, журам, брокерын үүрэг, хариуцлага, гишүүнчлэл болон бичиг баримтын бүрдүүлэлтийн талаар танилцуулсан. Мөн сургалтад оролцогчид итгэмжлэл, итгэмжлэгдсэн агуулахад тавигдах шалгуур, бараа, түүхий эдийн гэрээний стандарт, арилжааны үе шат, клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.
Үүнээс гадна биржийн цахим болон дуудлага худалдааны системийг ашиглах зааварчилгаа авч, практик дадлага хийсэн. Харин Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын төлөөлөл мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, холбогдох хууль, журмын талаар мэдээлэл өгсөн юм.
Сургалтын төгсгөлд мэргэшсэн брокерын эрх олгох шалгалтыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан бүх оролцогч шалгалтад амжилттай тэнцсэн үр дүнтэй сургалт боллоо

