Tuesday, October 13, 2026

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Date:

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хэрэгжиж буй Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 
Төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа. 

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус дүүрэгт хэрэгжиж буй Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн гүйцэтгэгчээр “Энигма констракшн” ХХК шалгарсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сард гэрээ байгуулан барилгын ажил эхэлжээ. Гэвч гүйцэтгэгчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан өдгөө зогсонги байдалд ороод байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва шалтгаан тодорхойгүйгээр ажлаа зогсоосон тул гүйцэтгэгч байгууллагатай холбоотой шаардлагатай арга хэмжээг авч, ажлыг шуурхай үргэлжлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Буриадын их нүүдэл” номын нээлт боллоо

Намрын дунд сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Улаанбаатар...

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн...

С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор зохион...