Tuesday, October 13, 2026

“Буриадын их нүүдэл” номын нээлт боллоо

Date:

Намрын дунд сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Улаанбаатар хотноо “Улаанбаатар” галлерейд Дорнод аймгийн Баяндун сумын ахмад настан Б.Цэвэлмаагийн “Буриадын их нүүдэл” номын нээлтийн ёслол боллоо.

Энэхүү бүтээл нь зохиогчийн гурав дахь ном бөгөөд өмнө нь “Буриад ёс заншил”, “Буриад аман зохиол” номууд бичиж олны хүртээл болгосон юм байна. Б.Цэвэлмаа хөдөө аж ахуйн мэргэжилтэй хэдий ч түүх, соёл, аман зохиолын чиглэлээр олон жилийн турш арвин баялаг баримт, материал цуглуулсан аж. Түүний “Буриадын их нүүдэл” номд буриад ястны угсаа гарал, түүхэн замнал, аж байдал, адармаатай хүнд хэцүү цаг үе, эзэн Чингисийн голомт Монгол орноо зорин тэмүүлсэн их нүүдлийн учир шалтгаан, ач холбогдол хийгээд буриад зоны дундаас төрөн гарсан алдар суутай хүмүүсийн тухай олон жилийн турш цуглуулсан баримт, материал, дурсамж, тэмдэглэл тэргүүтэн багтжээ.

“Буриадын их нүүдэл” номыг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл ивээн тэтгэж, “Нэпко” хэвлэлийн газар эрхлэн хэвлүүлсэн байна. Нээлтийн ёслолд Төрийн шагналт нийтлэлч, зохиолч Б.Баабар, Б.Цэнддоо, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй хүндэт зочид оролцож, номын талаат болон буриад зоны түүхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Нээлтийн ёслолын үеэр Монголын Буриадын төв холбооны тэргүүн Д.Баттулга холбооны удирдах зөвлөлийн хамт “Буриадын их нүүдэл” номын зохиолч Б.Цэвэлмаа гуайд хүндэтгэл үзүүлж, цаашдынх нь судалгаа, ном бүтээлийн ажилд нь амжилт хүслээ. Нээлтийн үйл ажиллагаанд оролцогчид энэхүү номыг буриад судлалын түүхэнд оруулж буй оюуны томоохон хөрөнгө оруулалт, баримтат уран сайхны хэлбэрээр бичсэн сонирхолтой бүтээл болохыг онцлон тэмдэглэж байлаа.

Ташрамд дурдахад буриад өв соёл, үүх түүхээ судлан сонирхож буй хэн бүхний заавал унших энэхүү номыг худалдан авахыг хүсвэл 99796380 дугаарын утсаар холбогдон захиалж болно.

МОНГОЛЫН БУРИАДЫН ТӨВ ХОЛБОО

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор...

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн...

С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор зохион...