Monday, October 5, 2026

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээлэлд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох газрын дарга нар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Малын удмын сангийн үндэсний төвийн удирдлагууд оролцов.

Сайд Ц.Идэрбат өнгөрсөн долоо хоногт УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос зохион байгуулсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын сонсгол, ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, ургац хураалтын явцтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үеэр аж ахуйн нэгжүүд болон хувь хүний нэр дурдагдсан. УИХ-ын гишүүд ч хэвлэлээр мэдээлэл өгсөн. Яамны зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Сонсголд дурдагдсан тоо, баримтыг нягталж, тодруулах бололцоо олгоё гэж бодсон. Яаманд байгаа цаасан болон цахим бүх мэдээллийг хүргүүлсэн. Ойлгомжгүй байгаа, мэдээлэл дутуу байгаа гэдэг зүйл яригдсан. Шинжээчийг яаман дээр тусгай өрөө гаргаж холбоотой мэдээлэлтэй танилцах бүх нөхцөлөөр хангасан. 18 жилийн асуудал учир нэлээд цаг хугацаа орсон гэдгийг сайд онцоллоо.

Мөн тэрбээр ХХААХҮЯ-ны зүгээс ажил хэрэгч сонсгол болоосой гэсэн байр суурьтай байсан. Сонсголын зорилго ч, ХХААХҮЯ-ны зорилго нэг юм. Харин сайн судалгаатай байж ярьдаг, танилцуулдаг байх ёстой. Шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэр биш. Түүн дээр бүх юм суурилж явж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлэв. ХХААХҮ-ийн салбар дээр бүтээмж буураад байна, импортын хамаарал өсөөд байна, ажиллах хүчний тоо цөөрөөд байна гэдэг асуудал яригдсан нь өрөөсгөл. Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна гэдгийг сайд мэдээлэлдээ дурдав. Түүнчлэн “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн бүх зээл банкаар дамждаг. Хэн нэгэн сайдын гарын үсгээр зээл олгодоггүй. “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 53 үйлдвэр шинээр байгуулагдсан. Евразийн зах зээл рүү “Талын монгол” гоймон, “Тод оймс” зэрэг бүтээгдэхүүн үр дүнтэй гарч байна. Газар тариалангийн компаниуд комбайн болон бусад өртөг өндөртэй техник хэрэгслээ “Атар-4” аяны хүрээнд зээлээр авч, төлөлт нь хэвийн явж байгаа гэдгийг сайд Ц.Идэрбат онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...