АНУ-ын үндэсний сансар судлалын төв NASA саяхан мөстлөгийн үеийн дэлхий бөмбөрцгийн зургийг гаргажээ. Судлаачид Австралийн баруун эргийн нутгаас дэлхийн хамгийн эртний солирын ормыг илрүүлж, энэ нь дэлхийн бөмбөрцөг мөстлөгийн үес өнөөгийн байдалд орсны шалтгаан юм гэсэн үндэслэл гаргажээ. Австралийн Куртиний их сургуулийн геологич Киркланд хэлэхдээ “Мөстлөгийн эрин үед дэлхийн бөмбөрцгийг сансраас харсан бол өнөөгийнх шиг цэнхэр биш харин цагаан бөмбөлөг үзэгдэх байсан” юм гэжээ.
“Nature Communications” сэтгүүлд нийтлүүлсэн мэдээллээр, 2 тэрбум 200 сая жилийн өмнө солир дэлхийн бөмбөрцгийг мөргөж Австралид 70 километрын голчтой Yarrabubba хэмээх галт уулын амыг үүсгэжээ. Мөстлөгийн эрин үед байсан манай гариг үүнээс болж дулаарсан гэж судлаачид тайлбарлаж байна.