Saturday, November 23, 2024

Их аваргуудыг эзгүйчилсэн Токүшорюү

Date:

Японы мэргэжлийн сүмогийн хацү башёд битүү бөх түрүүлэв. Дээд зиндааг тэргүүлэн башёг эхлүүлсэн монгол их аваргууд ээлж дараалан тэмцээнийг орхисноор япон бөхчүүдэд тэр дундаа озэки, сэкивакэ, комүсүби буюу өндөр цолтнуудад боломж гарч ирсэн. Харамсалтай нь энэ боломжийг саняакү буюу өндөр цолтнуудын хэн нь ч ашиглаж чадсангүй. Харин маэгаширагийн 17 буюу хамгийн доод хэсэгт эрэмбэлэгдсэн Токүшорюү 14 даваа, нэг унаатайгаар түрүүлж эзэн хааны цомыг гардав.

Токүшорюү энэ жил 33 настай. 181 см өндөр, 188 кг жинтэй. Түүний хувьд өнгөрсөн 2019 оны гуравдугаар сарын башёд жюүрёогийн 4 дүгээр эрэмбэлэгдэн барилдаж есөн даваа, зургаан унаатайгаар тэмцээнийг өндөрлөж, тавдугаар сард дээд зиндаанд дэвшин маэгаширагийн 14-т эрэмбэлэгдсэн ч тааруухан барилдаж дөрвөн даваа, 11 унаатай башёг дуусган эргэн жюүрёод унажээ. Гэхдээ тэрээр уг зиндааныхаа дээд хэсэгт барилдсаар энэ сард дээд зиндаанд эргэн гарч ирсэн нь энэ юм.

2009 онд анх сүмод барилдаж эхэлсэн бөгөөд 2013 онд дээд зиндаанд дэвшиж барилдсан ч эргэж зиндаа буурсан аж. Тэрээр маэгаширагийн дөрөвт хүртэл эрэмбэ дээшилж байсан удаатай юм байна. Тэгэхээр Токүшорюү дээд зиндаанд тийм ч шинэ хүн биш. Гэхдээ цойлсон амжилт үзүүлээгүй, битүү бөхийн нэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...