Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын хацү башё өнөөдөр өндөрлөлөө. Хацү башёгийн эхний өдрүүдэд их аваргууд бэртлийн улмаас тэмцээнийг орхисноор дээд зиндаанд өрсөлдөөн сулхан болов. Энэ сарын башёд маэгаширагийн 17-д эрэмбэлэгдсэн бөх Токүшорюү 14 даваа. нэг унаатайгаар түрүүллээ. Дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдээс Кирибаяма Б.Лхагвасүрэн 11 даваа дөрвөн унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлж канто-шо буюу дайчин барилдааны шагналыг хүртжээ.
Дээд зиндаанд барилдаж буй бусад монгол бөхийн хувьд Тамаваши Б.Мөнх-Оргил 5 даваа, 10 унаатай, Азүмарү С.Тодбилэг долоон даваа, найман унаатай тус тус накикоше буюу 50-иас доош хувийн амжилттайгаар башёг өндөрлүүлжээ. Жюүрёо зиндаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Тэрбээр 13 өдөр дараалан өвдөг шороодолгүй тэмцээнийг тэргүүлсэн ч сүүлийн хоёр өдөр дараалан унажээ.