Monday, November 25, 2024

Венесуэлчүүд үнэгүйдсэн мөнгөн тэмдэгтээрээ гар урлалын бүтээгдэхүүн хийн худалдаалж байна

Date:

Популист удирдагчдын хөлд улс орноороо чирэгдэж зовж зүдэрч буй венесуэлчүүд амьдрахын тулд аргаа барж байгаа ажээ. Үүний илрэл нь улсынхаа мөнгөн тэмдэгтээр цүнх, хэтэвч, бүс зэргийг урлан худалдаалж байгаагаас нь харж болно. Венесуэлийн мөнгөн тэмдэгт боливарийн ханш 99 хувиар унаж цаас болж хувирсан аж. Тиймээс дундаж орлоготой венесуэл иргэн сарынхаа цалингаар ердөө л нэг килограмм үхрийн мах авах хэмжээнд тулжээ.

Улс оронд нь гиперинфляци нүүрлэж хүнд нөхцөл байдалд орсон иргэд эрээн цаас болж хувирсан үндэсний мөнгөн тэмдэгт боливараар гар урлалын бүтээгдэхүүн хийж жуулчдад доллараар худалдан орлого олох болжээ.

Колумбын Кукута хэмээх Венесуэлтэй хил залгаа хотод очсон Есүс Кампос болон түүний эхнэр Габриэла нар боливарын дэвсгэртүүдээр сүлжиж хийсэн цүнх, түрийвчээ орон нутгийн зах, нийтийн эзэмшлийн талбайгаар өдөржин явж худалдаалдаг байна. Тэд 200 ширхэг венесуэл мөнгөн тэмдэгт боливараар нэг түрийвч хийж 10 доллараар зардаг аж. Гэтэл энэ хэмжээний боливараар Венесуэлд ганц шил ундаа л авдаг байна. Мөнгөн тэмдэгтээр хийсэн цүнх, хэтэвчийг нь сонирхон үзсэн хүмүүс жинхэнэ боливар мөн үү гэж асуудаг хэмээн Кампос ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...