Tuesday, August 18, 2026

Сайд Ц.Идэрбат БНХАУ-ын Ланжоугийн мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат БНХАУ-ын Хөдөө аж ахуйн академийн Ланжоу дахь Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн Шинжлэх ухаан технолгийн газрын дарга Лиү Гуан Лиан, тус хүрээлэнгийн Судалгаа, олон улсын хамтын ажиллагааны захирал Лиү Шиу Рун нарыг хүлээн авч уулзлаа.

Сайд Ц.Идэрбат уулзалтын эхэнд Ланжоу дахь Мал эмнэлгийн судалгааны хүрээлэн Монгол Улсын баруун бүсэд гарсан малын гоц халдварт SAT1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтад зориулсан вакциныг богино хугацаанд нийлүүлсэнд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар болон БНХАУ-ын Хөдөө аж ахуйн академийн харьяа Ланжоу дахь Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн хооронд сүүлийн хугацаанд өрнүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, цаашид шүлхий өвчинтэй тэмцэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байна гэлээ.

Манай улсын хувьд малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо, био аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэж, хүнсний аюулгүй байдал, экспорт, малчдын орлого, хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэх нь чухал байгаа гэдгийг салбарын сайд онцоллоо.

БНХАУ-ын Хөдөө аж ахуйн академийн Ланжоу дахь Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн Шинжлэх ухаан технолгийн газрын дарга Лиү Гуан Лиан байгууллагынхаа үйл ажиллагаа, үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүн, вакцинуудынхаа талаар танилцуулсан.

Талууд Монгол Улсад шүлхий өвчний тархалтын эрсдэлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээг авч, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ланжоугийн Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнд үйлдвэрлэж буй шүлхийн вакцины антигений өтгөрүүлгийг худалдан авах боломж, нийлүүлэх нөхцөл, техникийн шаардлагын талаар харилцан санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

“Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.  Нийслэлийн Засаг дарга...

Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган шоо метр хөв цөөрөм байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

COP17 хурал зохион байгуулж буй талбайн цаашдын ашиглалт, зориулалтын...