Tuesday, August 18, 2026

Б.Даваадалай: Төрийн өмчит уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхайгаас сэргэсэн экосистемийг бий болгох зорилт тавьж байна

Date:

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсэд “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн асар дахь үйл ажиллагааны нээлт боллоо.

Ногоон бүсэд “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн харьяа “Багануур” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс ҮТП” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иуд байгаль орчинд ээлтэй ногоон шийдэл, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ олон нийтэд танилцуулж байна.

Уул уурхай гэдэг зөвхөн газрын хэвлийн баялгийг олборлох тухай ойлголт биш. Баялгийг хариуцлагатай ашиглаж, байгальд учруулсан нөлөөллийг бууруулж, доройтсон газрыг нөхөн сэргээж, үр өгөөжийг нь ирээдүй хойч үедээ өвлүүлэх нь бидний үүрэг гэж “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Нэгдлийн хэмжээнд тогтвортой хөгжлийг түүчээлэн экосистемийг сэргээж, уул уурхайн нөхөн сэргээлтээс урт хугацааны ногоон хөрөнгө оруулалт руу шилжихийг зорьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын ногоон бүс өнөөдөр нээлтээ хийлээ

COP17-ын Ногоон бүс өнөөдөр албан ёсоор нээж COP17-ыг зохион...

Э.Батшугар: “COP-17”-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага...

Доналд Трамп: Ирантай хийх хэлэлцээнд саад болбол Оманыг бөмбөгдөнө

АНУ, Ираны хэлэлцээнд Оманы эрх баригчид саад болбол энэ...

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Же Мён энхийн хэлэлцээ эхлүүлэхийг Хойд Солонгост уриалав

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч бямба гарагт олны өмнө...