Friday, August 14, 2026

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

Date:

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт хагас жилийн тайлангийн хурлаа өнөөдөр (2026.08.14)  өдөр зохион байгууллаа. 

Энэ удаагийн тайлангийн хуралд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр,  ЗГХЭГ-ын Дэд дарга, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцож, 2026 оны эхний хагас жилээ дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хэрэгжүүлж буй дөрвөн тулгуурт “Чөлөөлье” бодлогын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд “зангилагдаж” буйг онцоллоо.  Хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль батлагдаж, ил тод байдал, хяналт хариуцлагын тогтолцоо сайжрах, иргэдэд ирэх баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэлийн суурь бүрдснийг тодотгов. 

Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны тайланг дарга, удирдлагууд өөрсдөө хянаж, хэлэлцэх биш, ард түмний төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, иргэд нээлттэй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж буйг хэллээ. 

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын бүтэц орон тоог оновчилж, давхардал, хийдлийг арилгаснаар “Чингис хаан баялгийн сан”  нэгдлийн 14 компанийн 260 орон тоог цөөлж, захиргаа, түрээсийн зардлыг бууруулан  67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ.

Тайлангийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр цаашид анхаарч ажиллах хэд, хэдэн асуудлыг цохон тэмдэглэв.

Үүнд, 

-Төрийн өмчит компаниудын санхүүгийн зөрчлүүдийг арилгаж, сахилга хариуцлагыг чангатгах;

-Төрийн өмчит компаниуд шинээр байр, оффис худалдан авахыг хориглох, тэвчиж болох урсгал зардлуудыг танах;

-Төрийн хөрөнгийн менежментийг сайжруулж, оновчтой зохион байгуулалт хийж, үр ашиггүй зардлыг бууруулах;

-Шинэ хууль эрх зүйн зохицуулалтад туссан үйлдвэрлэлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа  дээшлүүлэх, засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах зэрэгт идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...