Friday, August 7, 2026

Сайд Ц.Идэрбат: Мал эмнэлгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд 10 чиглэлээр 20 арга хэмжээ хэрэгжүүлнэ

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Мал эмнэлгийн ерөнхий газрын шуурхай хуралд оролцож, мал эмнэлгийн салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг чиглэл өглөө. Хуралд аймгуудын Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтнүүд цахимаар оролцов.

Хурлын эхэнд сайд Ц.Идэрбат өнгөрсөн тав, зургаадугаар сард болсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн зөвлөгөөнүүд дээр мал эмнэлгийн байгууллагын анхан, дунд шатанд ажиллагсад, малын эмч нарын илэрхийлсэн саналуудыг салбарын бодлогын баримт бичигт тусгахаар ажиллаж байгааг дурдаж, Малын эрүүл мэндийг хамгаалах зарим арга хэмжээний тухай, Мал эмнэлгийн шинэчлэлийн аяныг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдүүлэхээр болсныг онцоллоо.

Мал эмнэлгийн ерөнхий газрын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 17 тэрбум төгрөгийн өрийн сүлжээ үүсээд байсныг барагдуулах ажлыг өнгөрсөн хугацаанд амжилттай зохион байгуулснаар 10 орчим тэрбумыг нь барагдуулаад байгаа аж. Цаашид мал эмнэлгийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд 10 чиглэлээр, 20 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг 2027 оны төсвийн жилийг хүлээлгүйгээр энэ онд багтаан эхлүүлэхээр зорьж байгаа бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн зарим, чиг үүргийг мал эмнэлгийн салбарын чадавхийг дэмжихэд чиглүүлэх талаар  хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрээд байгаа гэдгийг сайд Ц.Идэрбат дурдав.

Түүнчлэн малын гоц халдварт шүлхий, мялзан өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримталж, ирэх 2027 оны намрын шүлхийн дархлаажуулалтыг Монголд үйлдвэрлэсэн вакцинаар хийхээр төлөвлөн ажиллаж байгаа, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд эхний ээлжинд 70 суманд “Нэг сум, нэг мал эмнэлэг” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар сайд мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын...

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгсөөр байна

ОХУ, Украины дайныг дипломат аргаар зохицуулах АНУ-ын зуучлалтай хэлэлцээ...