Friday, August 7, 2026

COP17-ын Харилцаа холбоо хариуцсан дэд хороо ажлаа НҮБ-ын талд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ

Date:

ЦХИХХ-ын сайд Ч.Номин өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах ажлын талбайд ажиллалаа.

Энэ үеэр бэлтгэл ажлын хүрээнд Харилцаа холбоо хариуцсан дэд хорооноос хэрэгжүүлсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем, тоног төхөөрөмж болон холбогдох бэлтгэл ажлаа НҮБ-д хүлээлгэн өгөхөд бэлэн болсон гэдгээ хэлж байлаа.

Мөн ЦХИХХ-ын сайд Ч.Номинд COP 17 бага хурлын үеэр ашиглах холбооны систем, мэдээлэл солилцоо, дотоод болон олон улсын харилцаа холбооны сүлжээ, аудио, видео систем, хэвлэл мэдээллийн техникийн дэмжлэг, оролцогчдын бүртгэл, цахим платформ, аппликейшн болон техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг танилцуулж, хэрэгжилтийн явцыг танилцууллаа.

Харилцаа холбоо хариуцсан дэд хороо нь 6 чиглэлд нийт 51 нарийвчилсан ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд тайлант хугацааны байдлаар ажлын нийт гүйцэтгэл 75 хувьд хүрсэн байна. Үүнээс 29 ажил бүрэн дуусаж, 8 ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, үлдсэн ажлууд батлагдсан хуваарийн дагуу үргэлжилж байна.

Мөн COP17 арга хэмжээнд зориулсан цахим платформ, веб сайт, гар утасны аппликейшний хөгжүүлэлт үндсэндээ дуусч, мэдээллийн технологийн дэд бүтэц, кибер аюулгүй байдал, LAN, Wi-Fi, интернэт сүлжээ, шууд дамжуулалтын системүүдийн туршилт, бэлэн байдлыг хангах ажлууд эцсийн шатандаа үргэлжилж байгааг онцоллоо.

COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг олон улсын шаардлага, стандартад нийцүүлэн үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Харилцаа холбоо хариуцсан дэд хороо үлдсэн ажлуудыг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлж, бага хурлын үеийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Эко инновац ба ашиг сонирхлын зөрчил

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ ногоорч байна. Уур...

“Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал боллоо

Эзэн Богд Чингис хааны тайлга, тахилыг уламжлал нь түүний...

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгсөөр байна

ОХУ, Украины дайныг дипломат аргаар зохицуулах АНУ-ын зуучлалтай хэлэлцээ...

Монгол Улс UNCCD COP17-ын өмнөхөн Торгоны замын цувааг хүлээн авч байна

Бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны ач холбогдлыг олон улсын хэмжээнд...