Азийн улс орнуудын адил хятадууд энэ сарын 25-нд Цагаан сараа тэмдэглэх гэж байна. Тус улсын хэвлэлүүд энэ баасан гариг буюу нэгдүгээр сарын 24-нд болох “Цагаан сарын баярын цэнгүүн-2020”-ыг онцлон мэдээлж байна. Уг цэнгүүнийг энэ жил өргөн сэдвийг хамарч, шинэ содон агуулгатай бөгөөд олныг гайхашруулсан онцлог төрхөөр үзэгчдэд хүргэх гэж байгаа гэнэ. Шинэ технологи, инновацыг ашигласан нь энэ жилийн Цагаан сарын баярын цэнгүүний гол онцлог юм байна. Цагаан сарын үеэр БНХАУ-ын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр баярын цэнгүүнээ дэлхий нийтэд цацахаар төлөвлөжээ. Үүнд АНУ, Англи, Япон, Бразил, Сингапур, АНЭУ, Малайз, Тайланд, Лаос зэрэг 170 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй мэдээллийн хэрэгсэл, 20 гаруй орны кино театр, телевизийнхэн Хятадын төв радио, телевизэд бүтээж, олон хэлээр орчуулсан Цагаан сарын баярын цэнгүүнийг нэвтрүүлэх юм байна.
Хятадын Цагаан сарын цэнгүүнийг 170 улсын үзэгчдэд хүргэнэ
Date: