Thursday, August 6, 2026

ОХУ 10 гаруй жилийн өмнө хориглосон Евро-2 стандартын бензин үйлдвэрлэх, импортлохыг зөвшөөрчээ

Date:

Өнөөдөр ашиглагдаж буй түлшнээс 50 дахин их хүхэр агуулдаг, 2013 онд ОХУ-д хориглосон “Евро-2” ангиллын бензинийг тус улс дахин ашиглахаар болжээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдэгдсэнээр, 2027 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл К2, К3, К4 (Евро-2, Евро-3, Евро-4 стандартад тохирдог) ангиллын автомашины бензин үйлдвэрлэх, импортлох, худалдахыг зөвшөөрсөн байна. Энэ нь дотоодын зах зээлийг түлшээр хангах, хомсдол үүсэхээс сэргийлэх түр хугацааны шийдвэр гэж Эрчим хүчний яам онцолжээ.

2016 оноос ОХУ-д ашиглаж буй Евро-5 стандартын бензинээс ялгаатай нь Евро-2 бензинд 500мг/кг хүхэр агуулагдахыг зөвшөөрдөг. Түүнчлэн үнэрт нүүрсустөрөгч агуулагдах хэмжээг журамлаагүй, октан нэмэгдүүлэх монометиланил ашиглахыг зөвшөөрдөг юм байна. Энэ ангиллын бензин ашиглалтаас гарах утаа хортой, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй тул дэлхийн олон оронд хориглогдсон, харин ОХУ-д 2016 он хүртэл ашиглагдаж байв.

ОХУ-ын Засгийн газар дотоодын түлшний хангамжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Евро-3 стандартын бензинийг энэ он дуустал үйлдвэрлэх, худалдахыг зөвшөөрч байв. Гэсэн ч нөхцөл байдал бүрэн тогтворжихгүй хэвээр байгаа юм. Өнгөрсөн сард гэхэд л ОХУ-ын газрын тос боловсруулах 18 үйлдвэр Украины дроны цохилтод өртөж, долдугаар сарын сүүлээр томоохон 7 үйлдвэр түр зогсож, харин 11 үйлдвэр хүчин чадлынхаа 30-70 хувийг л ашиглаж байв.

Эх сурвалж: Moscow times, TASS

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Вадим Розенштейн монгол хүүхдүүдэд 10 мянган шатар бэлэглэх амлалтаа биелүүлжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатарын санаачилгаар “Chess in Schools” буюу...

Аагим халуун үргэлжилж, эдийн засгийн хохирол нэмэгдэж байна

Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт байх орнуудад аагим халуун үргэлжилсээр...

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг ивээн тэтгэсэн сүүний үйлдвэр

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөххотын "Мэнню" сүүний үйлдвэр...