Thursday, August 6, 2026

Вадим Розенштейн монгол хүүхдүүдэд 10 мянган шатар бэлэглэх амлалтаа биелүүлжээ

Date:

Ерөнхий сайд асан Г.Занданшатарын санаачилгаар “Chess in Schools” буюу шатрын хөтөлбөрийг сургуулиудад хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөдөлгөөнийг Дэлхийн шатрын холбоо FIDE дэмжихээ илэрхийлсэн бөгөөд WR Chess багийн гишүүн Вадим Розенштейн Монголд хүүхдийн шатрын хөгжлийг дэмжин 10 мянган шатар бэлэглэхээ амалсан юм. Тэрбээр Ази тивийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн шатрын тэмцээний үеэр өгсөн энэ амлалтаа биелүүлж Монголын нийт шатарчдад 10,000 ширхэг шатрын иж бүрдэл ирүүлээд байна.

Энэхүү шатрын иж бүрдлүүд нь сургуулиуд, шатрын клубүүд, академиуд болон орон нутгийн хүүхэд, залуучуудад хүрч, шатрын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Wadim Rosenstein, WR Chess нь шатрын спортыг зөвхөн дэлхийн шилдэг тамирчдын өрсөлдөөнөөр хязгаарлахгүй, харин боловсрол, хамтын ажиллагаа, дараагийн үеийн хөгжилд чиглэсэн нийгмийн үнэ цэнтэй хөдөлгөөн болгон хөгжүүлэх эрхэм зорилготой ажилладаг.

Монголын шатрын спортын хөгжилд бодитой дэмжлэг үзүүлж, олон мянган хүүхэд, залуучуудад шинэ боломжийг нээж буй Вадим Розенштейн болон WR Chess-ийн хамт олонд Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Монголын шатрын хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Мөн энэ оны 9 дүгээр сард болох Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Вадим Розенштейнд амжилт хүссэн байна.

Вадим Розенштейны бэлэглэсэн 10 мянган шатрыг хүлээн аваад буй нь

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аагим халуун үргэлжилж, эдийн засгийн хохирол нэмэгдэж байна

Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт байх орнуудад аагим халуун үргэлжилсээр...

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг ивээн тэтгэсэн сүүний үйлдвэр

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөххотын "Мэнню" сүүний үйлдвэр...

COP17 хурлын үеэр 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага...