Токиод төв байртай Японы хувийн таван телевиз энэ зуны Олимпын наадмыг өдөр бүр ээлж дараалан шууд нэвтрүүлнэ гэж Японы хэвлэлд мэдээлжээ.
Энэ жилийн Олимпын наадмын шууд нэвтрүүлгийн эрхийг Японы үндэсний олон нийтийн телевиз, Японы өргөн нэвтрүүлгийн холбоо (NHK), Японы иргэний өргөн нэвтрүүлгийн холбоо хамтран эзэмшиж байгаа юм. Үүнд NHK шууд нэвтрүүлгийн бүрэн эрхтэй бөгөөд тэмцээнийг өдөр бүр шууд нэвтрүүлэх аж. Харин хувийн таван телевиз нээлтийн арга хэмжээнээс бусад уралдаан тэмцээнийг шууд нэвтрүүлэх эрх авчээ.
“Киодо Цусин” агентлагийн мэдээлснээр, эдгээр хувийн телевиз нь NTV, “Асахи Шимбун”, FUTV, TBS, TV TOKYO зэрэг юм байна. Үүнээс NTV таван өдрийн шууд нэвтрүүлэх эрхтэй, “Асахи Шимбун” агентлаг, TBS, FUTV тус бүр гурван өдрийн шууд нэвтрүүлэх эрх, TV TOKYO хоёр өдрийн эрх авсан байна.
Энэ таван телевиз өдөр бүр ээлж дараалан нэвтрүүлэх бөгөөд нэг нь шууд дамжуулбал бусад нь ямар ч тэмцээнийг дамжуулж болохгүй юм байна.