ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын “Пионер” худалдааны төвд энэ сарын 25-нд хонь, ямааны арьс элдэх улсын II уралдаан болох гэж байна. Энэхүү уралдааныг ОХУ-ын Буддын шашны “Сангха” холбоо санаачлан зохион байгуулах ажээ. Өнгөрсөн жил анх удаа Буриадын хонины арьс элдэх улсын анхны уралдааныг зохион байгуулсан бөгөөд уг уралдаанд оролцогчид ямааны арьс элдэгчдийг мөн хамруулах санаачилга гаргасан юм байна.
Уралдаанд оролцогчид өөрсдийн элдсэн хонины 10, ямааны гурван арьс үзэсгэлэнд дэлгэх бөгөөд хонь, ямааны арьсаар буриад хувцас дээл, гутал, малгай, бээлий болон хөнжил, хивс тэргүүтнийг урлан бүтээж өрсөлдөх ажээ.